Эцэг эхчүүдэд "Соробан сампингийн" дугуйлангийн эхний хагас жилийн сургалтын тайланг тайлагналаа

"Тояа" хүүхэд хөгжлийн академийн Соробан сампингийн дугуйланд бэлтгэл бүлгийн 11 хүүхдийг хамруулсан. Уг дугуйлангийн эхний хагас жилийн сургалтын тайлан 2018 оны 1 сарын 24-нд цэцэрлэг дээрээ зохион байгуулагдлаа. Энэ үеэр тус академийн багш Оюун-Энх, Янжиндулам нар нээлттэй хичээл явуулж хүүхдүүдийн сурч мэдсэн зүйлийг эцэг эхчүүдэд тайлагналаа.